“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 350 орчим сая төгрөгийн санхүүжилт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-11 13:19:11
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл хуралдаж, 2020 онд аймаг орон нутагт тухайн чиглэлээр хийсэн ажлын тайланг хэлэлцэв.
Энэ оны байдлаар “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 407 хүнд 350 орчим сая төгрөг, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 42 хүнд 65 сая гаруй төгрөг, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т 26 хүнд 40 шахам сая төгрөгийн төслийг санхүүжүүлжээ.
Мөн “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөр 20 сумын зуун иргэнд 295 сая төгрөг олгосон тухай аймгийн ХХҮГ-ын тайланд туссан байна.
"Цаашид аймгийн хэмжээнд бодит ажлын байр нэмэгдүүлэхэд бага гэлтгүй боломжтой бүх мөнгийг зарцуулъя. Аливаа төрлийн сургалтыг багасгаж төсвөөр нь ажлын байр нэмэгдүүлэх нь зүйтэй" гэдэг байр сууриа аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан онцлов.
Сонирхуулахад, Баянхонгор аймаг 87 мянган хүн амтай бөгөөд аймгийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэн 1125 байгаа аж.
Связанные новости