“Халамжаас- хөдөлмөрт” үзэсгэлэн худалдаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-11 23:23:18
Хэнтий /МОНЦАМЭ/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулах зорилгоор “Халамжаас- хөдөлмөрт” үзэсгэлэн худалдааг энэ сарын 9-нд зохион байгуулав.
Төсөлд хамрагдсан 50 гаруй иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцсон аж. Тус үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлсэн үгэндээ “Аймгийн хэмжээнд 2010-2020 оны хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангаар дамжуулан 7 тэрбум орчим төгрөгийг иргэдэд олгосон бөгөөд үүнээс 5 тэрбум орчим төгрөг нь эргэн төлөгдөөгүй байна. Тиймээс ирэх 4 жилд “Бусдадаа боломж олгоё” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж энэхүү мөнгийг эргүүлэн төлүүлж, жинхэнэ үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэддээ шударга сонгон шалгаруулалтаар олгоно. Ингэснээр ажлын байрууд нэмэгдэж, олон айлын өрхийн орлого нэмэгдэнэ" хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.
Энэ оны байдлаар ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан иргэдэд 600 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр 500 гаруй ажлын байрыг бий болгожээ. Мөн 2000 орчим иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилсан байна.
Связанные новости