Хөл бөмбөгийн Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд 2021 оны VI сард дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны Тэмцээн зохион байгуулах хорооны хурал лхагва гарагт болж 2023 он хүртэлх тэмцээн уралдааны хуваарийг баталлаа.
Энэ хурлаар "Катар - 2022" хөл бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дууссан байхаар төлөвлөжээ.
Монгол Улсын үндэсний шигшээ баг F хэсгийн ээлжит тоглолтууд болох Тажикистан, Киргиз, Японы шигшээ багуудын эсрэг 3 болон 6 дугаар сард тоглохоор болсон байна.
Тодруулбал, яг тодорхой
өдрүүд товлогдоогүй ч эхний байдлаар: Тажикистан – Монгол, Монгол – Япон гэсэн
тоглолтууд 2021 оны 3 дугаар сард, Киргиз – Монголын тоглолт 2021 оны 6
дугаар сард гэж товложээ.