ОУОХ-ны тэргүүн Японд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-11-12 16:23:51

ТОКИО. /NHK/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах Япон улсад ням гарагт айлчилна. Токио хотод болох Олимп, Паралимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас хойшлуулснаас хойш тэрбээр анх удаа Японы нийслэлд айлчлах гэж буй нь энэ юм.


Т.Бах өнөөдөр болсон удирдах зөвлөлийн уулзалтын дараа сэтгүүлчдэд, би 11 дүгээр сарын 15-18-нд Токиод очно гэж мэдээлжээ. Тэрбээр COVID-19” халдвар дэгдсэн энэ үед Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахын ач холбогдлыг онцолсон байна.


ОУОХ-ны тэргүүн айлчлалынхаа үеэр Үндэсний цэнгэлдэх хүрээлэн болон тамирчдын байрлах хотхоныг үзэж шалгана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн Т.Бах, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын уулзалтыг холбогдох албаны төлөөлөгчид товлож байгаа ажээ.


Т.Бахаас Токиогийн Олимпын наадмыг цуцлах эсэх талаар асуухад, “үгүй” хэмээн хариулсан байна. 

Связанные новости