Энэ сарын 17-ныг хүртэл "Бүх нийтийн бэлэн байдал"-д шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-12 20:13:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Онцгой комиссын 33-р шуурхай хуралдааныг энэ сарын 12-нд хийв.

Тус хуралдаанд аймгийн Онцгой комиссын гишүүдээс гадна сум, тосгодын Онцгой комиссын гишүүд онлайнаар оролцлоо. Хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, шийдвэртэй холбоотойгоор аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

НЭГ. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа

1. Төрийн 24 байгууллагыг зайнаас ажиллуулах:

Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мал эмнэлгийн газар, Харгуй ХК, Хэрлэн голын сав газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Музей, Номын сан, Чуулга, МСҮТ, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Насан туршийн боловсрол төв, Прокурор, Аудит, Шуудан үйлчилгээний газар, Аймгийн Шүүх, Нийгмийн даатгалын хэлтэс

2. Зөвхөн шаардлагатай ажилтнууд ажиллах 9 байгууллага:

Аймгийн ИТХ, АЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, Нийтлэг үйлчилгээний газар, УЦУОШТ, ХХААГ, Авто тээвэр, ГБХЗХГ, Өндөрхаан нисэх, банкууд. Эдгээр байгууллагуудын ажлын цагийн хуваарийг 9.00-16.00 цаг болгож зохицууллаа.

3. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах байгууллагууд:

МХГ, Өндөрхаан тохижилтын газар, Хэнтий-Ус ХХК, ЦТСС, Монголын Цахилгаан холбоо, МХХС ТӨК, ЭМГ, ЗӨСТ, Уламжлалт анагаах ухааны төв, ОБГ, ШШГА, ШША, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тагнуулын хэлтэс, ЦДСС

 

ХОЁР: Хөдөлгөөнийг хязгаарлах тухай:

1. Аймаг, сум, тосгон, багаас орж гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн буяны ажил, хүнс, шатахууны тээвэрлэлт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөдөлгөөнийг нэвтрүүлнэ.

2.Иргэд хүнс, эм тариа худалдан авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх. Энэ хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт даалгалаа.

3. Аймгийн хэмжээнд Эмийн сан, Хүнсний дэлгүүр /09-17 цагийн хооронд ажиллах, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох/, Ундны ус түгээх цэг/худаг/, ШТС-аас бусад бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дээрх хугацаанд бүрэн зогсоох


ГУРАВ: Цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэх

Нутгийн захиргааны болон харъяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжийн 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, /өрх толгойлсон эцэг/-ийг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг удирдлагуудад нь үүрэг болголоо.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж, Иргэд та бүхэн Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийг чанд мөрдөж, шийдвэрт зааснаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, "Ковид 19"-ийн болзошгүй эрсдэлээс дор бүрнээ сэрэмжлэхийг анхааруулж байна.

 

Связанные новости