200 шахам тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-11-12 19:56:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын хэмжээнд орох, гарах орон нутгийн чанартай замуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. 

11 дүгээр сарын 12-ны өдрийн 16:00 цагийн байдлаар Баянхонгор сум /хот/-ын хяналт, шалгалтын постоор хоол хүнс тээврийн болон эмнэлгийн түргэн тусламжаар, нүүрс тээврийн, шатахууны машин, оршуулга, ар гэрийн гачигдлын шалтгаанаар 182 автомашин, тээврийн хэрэгсэл нэвтэрч, дамжин өнгөрсөн байна.

Сонордуулахад, Баянхонгор сум /хот/-ын хэмжээнд Баруун талын төв зам, Цагдаа толгой, 10 мянгатын засмал замын төгсгөл, Улсын нөөцийн салбарын ард, Эрдэнэцогт сумын гарам, 5 дугаар багийн засмалын төгсгөл, Дунд булаг, Модон гүүр, Авто тээврийн төлбөр хураах цэг, Жуулчны бааз, УЦУОША, Намаг явах замд  хөдөлгөөнт эргүүл, хяналтын пост ажиллаж байна. 

Связанные новости