Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бүх оролцогч тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /TASS/. 2021 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бүх оролцогч тодорлоо. Пүрэв гарагт багуудын плей-оффын шийдвэрлэх тоглолтууд болж, аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан байна.
Умард Македоны шигшээ баг зочин Гүржийн багийг буулган авч (1: 0), унгарчууд Исландын багийг талбай дээр нь хожжээ (2: 1). Словакийн шигшээ баг нэмэлт цагт Умард Ирландын багийг хожсон бол (2: 1), шотландууд торгуулийн цохилтоор сербүүдээс хүчтэй байв (үндсэн ба нэмэлт цаг - 1: 1).
Европын аварга шалгаруулах тэмцээний сугалаа 2019 оны 11 дүгээр сард явагдсан юм. “Евро 2020” тэмцээний хэсгүүдийн бүрэлдэхүүн дараах байдлаар гарчээ:
А хэсэг - Турк, Итали, Уэльс, Швейцар;
B хэсэг - Дани, Финланд, Бельги, ОХУ;
С хэсэг - Нидерланд, Украин, Австри, Умард Македон;
D хэсэг - Англи, Хорват, Шотланд, Чех;
Е хэсэг - Испани, Швед, Польш, Словак;
F хэсэг - Унгар, Португал, Франц, Герман.
Умард Македоны шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа тоглох юм. Харин шотландчууд гурав дахь тэмцээнээ (1992, 1996, 2020) хийх бөгөөд 1996 онд тэд 113 удаа учраа таарсан, хамгийн зарчмын өрсөлдөгч болох Английн багтай нэг хэсэгт тоглосон бөгөөд шотландууд тэмцээнийг зохион байгуулагчдад 0:2 онооны харьцаатай хожигдсон юм. Унгарчууд дөрөв дэх удаагаа Евро руу орж байна (1964, 1972, 2016, 2020). Өнгөрсөн жилийн аварга шалгаруулах тэмцээнд Унгарын шигшээ баг хэсгээсээ нэгээр гарсан боловч 1/8 шигшээ тоглолтод ялагдсан. Словакчууд хоёр дахь удаагаа финалд тоглох гэж байна. 2016 оны аварга шалгаруулах тэмцээнд тэд 1/8 шигшээд шалгарч үлджээ.
Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-ны хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас Европын хөл бөмбөгийн холбоо (UEFA) ирэх оны зун болгож хойшлуулсан юм. Тэмцээнийг 2021 оны 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 11-ний хооронд дэлхийн 12 хотод зохион байгуулна.