"COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 435 болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-17 17:04:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш "COVID-19"-ийн халдвартай хүн нэгээр нэмэгдсэнийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл 17.00 цагийн мэдээллээр мэдэгдэв. 

Халдварын тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгджээ. Уг тохиолдлын хувьд, өглөө хурдавчилсан оношлуураар эерэг гарч тус аймаг дахь нэгдсэн лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр  халдвартай нь батлагджээ. 


Дээрх мэдээллийн өмнө буюу УОК-ын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр УОК-ын дэд дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Тухайн батлагдсан тохиолдол нь худалдааны бизнес эрхэлдэг хүн байсан тул Дархан-Уул аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоож, 00.00 цагаас тэг зогсолт хийсэн" тухай мэдээлж байсан юм. 


Связанные новости