Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байна гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байх нь.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 хэм дулаан байх аж.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar