Мексикийн хөлбөмбөгчнийг хулгайлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТАСТАНА. /KAZINFORM/. Мексикийн хойд нутагт орших, хил орчмын Тамаулипас мужид хөлбөмбөгчин Алан Пулидо-г үл мэдэгдэх этгээдүүд хулгайлсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
Өнгөрсөн амралтын өдөр үдэшлэгт оролцсоныхоо дараа Тамаулипас мужийн төв Сьюдад-Виктория хот дахь гэртэй ирэх үед түүнийг хулгайлсан байна.
25 настай тэрбээр Грекийн хөлбөмбөгийн “Олимпиакос” багт довтлогчоор тоглодог бөгөөд Мексикийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хэд хэдэн удаа багтаж байжээ.
Мексик бол хүн хулгайлах гэмт хэргийн үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог улсуудын нэг юм. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, жил бүр 1000 орчим хүн уг гэмт хэргийн золиос болдог байна.
Харин бодит амьдрал дээр энэ тоо 10 дахин их байж магадгүй аж.
Г.Доржханд
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
22 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
22 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar