Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 39 дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-09 15:37:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу энэ сарын 8-нд 723 дуудлага ирснээс зөрчлийн шинжтэй 300, гэмт хэргийн шинжтэй 48 дуудлага иржээ.


Оршин суугчийн амгалан тайван байдал алдагдуулсан 39, олон нийтийн  газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 46, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, эрүүлжүүлэгдсэн  101, хүний биед халдсан 30, гэмтсэн хүн 13, хүний эд зүйл хулгайлсан 11, гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага тус тус иргэдээс ирүүлсэн байна.


Связанные новости