Аймгийн төвийн баруун чиглэлийн постыг буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-14 16:06:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим үйл ажиллагааг нээх шийдвэрийг гаргалаа. 

Спорт заал, фитнесийг 08:00-20:00 цаг, бgар, караокег 10:00-22:00 цагийн хооронд ажиллуулахаар тогтсон бол архи, согтууруулах ундааг 09:00–18:00 цагийн хооронд худалдан борлуулахыг зөвшөөрөв. Төрийн албан хаагчдыг аль болох цахимаар ажиллах боломжийг хангах, аймгийн төвийн баруун чиглэлийн постыг буулгах шийдвэрийг мөн гаргажээ.

Хараа хяналт, хариуцлагаа сулруулахгүй илүү чангаруулах /Худаг урт, Өлзийтийн пост, Гэрийн ажиглалт/, хүн хүчний дахин төлөвлөлтийг хийх, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөцийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтлийн бодисын нөөцийг сайжруулах зэрэг шийдвэрийг тус тус гаргав. 

Түүнээс гадна цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрчим хүчний хүчин чадлыг тооцоолж, эрсдэл бий болгохгүй үүднээс төлөвлөгөө боловсруулж, зарим зохицуулалт хийх үүрэг даалгаврыг зохих албаныханд өгсөн юм.

Связанные новости