Хэргийн оролцогчдын 89 хувь нь цахимаар шүүх хуралд оролцсон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-14 15:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 7-11-нийг хүртэлх хугацаанд 49 хэргийг хянан хэлэлцсэн байна.


Шүүх хуралдаанд 29 хүн биечилж оролцсон бол 112 иргэн цахимаар оролцсон байна. Үүнээс үзвэл, нийт хэргийн оролцогчийн 89 хувь нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас шүүх хуралд оролцсон байгаа юм. 


Цар тахлын нөхцөл байдлын улмаас шүүх хурлыг цахимаар дуу дүрсний төхөөрөмж ашиглан зохион байгуулж байгаа билээ.


Связанные новости