Мал тооллогыг энэ сарын 16-26-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-12-16 13:59:51

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам захирамж гаргаж, аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяраар ахлуулсан мал тооллогын Ажлын хэсэг байгууллаа.

Аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг энэ оны 12 дугаар сарын 16-26-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн оны жилийн эцсээр Говьсүмбэр аймаг 452.0 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оны мөн үеэс 24.5 мянган толгой буюу 5.7 хувиар өссөн юм.

Комиссын гишүүд цахимаар хуралдаж тооллогын үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж, сумдын тооллогын комисст үүрэг чиглэл өгчээ.

Связанные новости