“Улаанбаатар-2016” марафонд 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТИрэх бямба гарагт буюу зургадугаар сарын 4-ний өдөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээнд 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ.
Энэ жилээс оролцогчдыг онлайнаар /http://ub-marathon.ub.gov.mn/ бүртгэж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 20530 оролцогч бүртгүүлжээ. Онлайн бүртгэлийг өнөөдөр аваад хаах юм. “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болно. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцоно.
Д.Өлзий
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня