ХСҮТ: Энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч хүлээн авахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ /энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч авахгүйг мэдэгдэв.
Тус төвд одоогоор тусгаарлагдаж буй 134 өвчтөн, 71 сахиурт
эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй юм.
ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмчилгээ үйлчилгээ Баянгол
дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс засал Амгалан амаржих газарт явагдаж
байгаа аж.
Өвчтөнүүдийн боолт, хими эмчилгээ зэргийг харьяа дүүргийн эмнэлэгт хийнэ. Түүнчлэн УОК-ын шийдвэрийн дагуу энэ байдал өөрчлөгдвөл тухай бүрт нь мэдэгдэх болно гэж ХСҮТ-өөс мэдээллээ.
Тус төвийн хоёр эмч, эмчтэй ойр харилцсан нэг хүн, нийт
гурван иргэнээс энэ сарын 25-нд коронавирусний халдвар илэрсэн. ХСҮТ-д тандалт
судалгааг явуулж, тэдний ойрын хавьтал 112 хүнийг тусгаарласан. Мөн дам хавьтал
500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа аж.