Pfizer/BioNTech-ийн вакцинд харшил үзүүлсэн тохиолдол Грект бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
АФИН. /RIA Novosti/. Pfizer/BioNTech-ийн вакциныг хийлгэсний дараа харшлын шинж тэмдэг илэрсэн нэг тохиолдол Грект бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Мариос Фемистоклеус мэдээлжээ.
Грект коронавирусний вакцинжуулалт ням гарагт эхэлсэн бөгөөд Европын Холбооны эрх баригчдын зөвшөөрөл олгосон цорын ганц вакцин болох “Pfizer” компанийн вакциныг хэрэглэж байгаа юм. Хүн амыг дархлаажуулах кампанит ажлыг грекчүүд “Эрх чөлөөний ажиллагаа” гэж нэрлэсэн байна.
“Даваа гаргийн 16 цагийн байдлаар Афин хотын таван эмнэлэгт 471 хүн вакцин хийлгэсэн. Бага зэргийн харшил үзүүлсэн тохиолдол гарсан" гэж Фемистоклеус хэлээд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаагаа онцолжээ.
Грекийн Үндэсний вакцинжуулалтын хорооны дарга, хүүхдийн эмгэг судлалын хүндэт профессор Мария Теодоридугийн хэлснээр, АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв, түүчлэн Грекийн харшил, дархлаа судлалын нийгэмлэгийн мэдээллээр, уг вакцин харшлын урвал үзүүлсэн тохиолдол маш ховор тохиолдож байгаа аж.