Японд гахайг эсийн аргаар хувилж үржүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-10-27 11:15:39

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 27 /Kazinform/. Хүнд шилжүүлэн суулгах зорилгоор гахайн эрхтэнүүдийг ургуулдаг фермерийн аж ахуйг Японы нэгэн гарааны компани Осака мужид байгуулж байгаа тухай “Nikkei Asia” сонинд мэдээлжээ. 


Тус компани АНУ-ын биотехнологийн компанитай хамтран энгийн гахайн эсийг хувилах аргаар гахайг үржүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэхдээ эхлээд биологийн материалын генийг хувирган өөрчилж, шилжүүлэн суулгасны дараа өвчтөний дархлааны тогтолцоо эрхтэнг хүлээж авахгүй байх эрсдэлийг багасгах юм.


Энэхүү ферм 2027 он гэхэд ажиллаж эхлэх бөгөөд жилд 100 орчим гахай үржүүлэхээр төлөвлөж байна. 


Гахайн эрхтэнүүд хэмжээ, бүтцээрээ хүний эрхтэнтэй тун ойролцоо тул эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донор эрхтэн дутагдалтай байгаа нөхцөлд тэдгээрийг ашиглах боломжтой гэж “Nikkei Asia” сонинд бичжээ. 


Өнгөрсөн хоёрдугаар сард Японы эрдэмтэд эрхтнүүдийг нь төрөл зүйл хооронд, тэр дундаа хүнд шилжүүлэн суулгахад тохиромжтой, АНУ-д гарган авсан гахайг анх удаа эсийн аргаар амжилттай хувилжээ.  11 дүгээр сард судлаачид анх удаа гахайн бөөрийг сармагчинд амжилттай шилжүүлэн суулгасан байна. 




Связанные новости