Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт халдварын голомт үндсэндээ хумигдаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын аргачлалын дагуу хамтарсан багууд өчигдөр 19 дэх үнэлгээг хийхэд Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан байна.
Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн танилцуулсан юм. Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш
зургаан аймагт коронавирусний кластер голомт гарч, Улаанбаатар хотын голомт
идэвхтэй хэвээр байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, нууц үеийн дээд хугацаа 14 хоногоос
хоёр дахин их буюу 28 хоногоос
дээш хугацаанд халдвар илрээгүй тохиолдолд уг голомт зогсож хумигдлаа гэж
үздэг. Өнөөдөр Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр
аймаг, Архангай аймгийн Батцэнгэл суманд халдварын голомт үндсэндээ хумигдаад
байгаа аж.
Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын голомт хяналтад байгаа бол Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байна. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатараас халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг тэрбээр анхаарууллаа.