Оны шилдгүүдийн шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-05 00:14:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Салбар салбарын, ажил үйлсдээ 2020 онд манлайлан ажилласан Баянхонгор аймгийн оны шилдгүүд хоёр оны заагт аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Э.Энхбат нараас шагналаа гардан авлаа. 


2020 оны шилдгээр : 


Төрийн алба - Ганболдын Баярсайхан /Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн/


Боловсрол - Бадраагийн Даваадолжин /Баянхонгор сумын ЕБ-ын Эрдэнэмандал сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш /


Эрүүл мэнд - Доржийн Даваадаш /Зоонозын өвчин судлалын төвийн шимэгч судлалын лаборант/


Хууль хяналт - ГАНЗОРИГИЙН АНХБАЯР /Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн/


Биеийн тамир, спорт - Совдын Мөнхдуулдах /Биеийн тамир спортын газрын Чөлөөт бөхийн дасгалжуулагч/


Соёл урлаг - Энхболдын Түвшинбаяр /Хөгжимт драмын театрын Зураач/


Аж үйлдвэр - Батбаярын Алтанчимэг /Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Лабораторийн эрхлэгч/


Барилга - Сүхбатын Аззаяа /Хувиараа/


Тээвэр - Дүгэрсүрэнгийн Баярсайхан /Тээврийн жолооч/


Мэдээлэл, холбоо - ЛХАМСҮРЭНГИЙН ЦЭЦЭГМАА /МҮОНТ, ТВ9, Монгол HD, Мянгат малчин телевизийн орон нутаг дахь сурвалжлагч/


Үйлчилгээ - Дийдэрмаагийн Рэнцэндорж /Нисэх буудлын харуул, талбайн журам сахиулагч/


Албан байгууллага, ААН - Цагаандоржийн Баясгалан /Цэвэр хот ОНӨҮГ-ын дарга/


Санхүү бүртгэл - Сандагийн Бүжидмаа /Сүлдэн тэнгэр хоршооны Нягтлан бодогч/


Эдийн засаг - Баасангийн Номгон /Голомт банкны кассын эрхлэгч/


Хөдөө аж ахуй - Гантөмөрийн Шинэбаяр /Жаргалант хун толгой хоршоо/


Байгаль орчин, цаг уур - Жаргалын Саруул  /Бөмбөгөр сумын Байгаль хамгаалагч/


Нийгмийн хамгаалал, халамж - Бат-Оргилын Дэлгэрмаа /Баянхонгор сумын 9-р багийн нийгмийн ажилтан/


Иргэний нийгмийн байгууллага - “Эвсэг Хонгорчууд” ТББ тэргүүн Галсангийн Хүрэлсүх


Хөдөлмөр, ЖДҮ, худалдаа үйлчилгээ - Э.Амгаланбаатар


Нутгийн өөрөө удирдах байгууллага - Жигмэдийн Хатанбаатар /Баян-Овоо сумын Засаг дарга/ нар тус тус тодорлоо. 

Связанные новости