Зургаан сая төгрөгийн шагналын сантай илтгэлийн уралдаан зарлалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-06 11:44:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-аас "Хонгор нутгийн хөгжлийн гарц, шийдэл" сэдэвт илтгэлийн уралдааныг зарлалаа. Хонгор нутгийн хөгжлийн хэтийн бодлогыг иргэд олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, тэдний шинэ санаа, шинэлэг бүтээлийг шалгаруулж урамшуулах, улмаар ажил хэрэг болгох зорилгоор тус уралдааныг зохион байгуулж байгаа аж. 
Илтгэлийн уралдаанд 18-аас дээш насны иргэд оролцох боломжтой бөгөөд тэргүүн байр 3 сая, дэд байр 2 сая, гутгаар байр 1 сая төгрөгийн шагналын сантай. Сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тооцож, хэрэгжүүлэх арга замыг тодорхой болгосон байх, олон улсын чиг хандлагатай уялдсан, хөгжлийн шинэ санаа дэвшүүлсэн байх, илтгэл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх зэрэг үндсэн шаардлагуудаар шилдгийг тодруулна.
Илтгэлийг энэ сарын сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл lecture бичмэл болон видео хэлбэрээр хүлээн авах ба Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Утас: 9194-6161/-ээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Связанные новости