Таван суманд өвөлжилт хүндрээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-05 10:15:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгийнуур, Төвшрүүлэх, Өлзийт суманд одоогоор өвөлжилт хүндрээд байна. Мөн Тариат сумын ЗДТГ-аас 2020 онд нийт нутгаар ургац тааруу байсны улмаас өнгөрөгч 12.28-ны байдлаар өөрийн аймгийн 5 сумын нутаг болон Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт 120 орчим өрхийн 60 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж, цаашид өвөлжилт хүндэрч магадгүй байгаа тул улсын нөөцөөс өвс тэжээлийн дэмжлэг хүссэн тоотыг ирүүлсэн байна.

Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу Архангай аймгийн аюулгүй нөөцөд 325 тн өвс нөөцөлснөөс нөөцөд 100 тн өвс байна. Засгийн газрын нөөц сангаас аймагт хуваарилсан 200,0 сая төгрөгийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 19 суманд 9,5 сая, аймгийн нөөцөд 19,5 сая төгрөгийг хуваарилж аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхээр болсон. Үүнээс 11 сумын дансанд мөнгө шилжиж, өвс тэжээлээ нөөцөлж аваад байна. 

Связанные новости