Сум дундын Цагдаагийн тасгийг унаагаар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-05 19:05:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Уянга сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд зориулан аймаг, сумын төсвөөс “Toyota Hilux” автомашиныг хүлээлгэн өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/103 дугаар тушаалаар Уянга сум дахь цагдаагийн тасгийг Сум дундын цагдаагийн тасаг болгон өргөтгөж, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан, Уянга сумын алба хаагчдыг харьяалуулан ажиллаж байгаа юм. Тус албанаас аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд хандан албаны автомашинаар хангах хүсэлт тавьсан нь ийнхүү шийдэгдлээ.

Өнгөрөгч 9 дүгээр сард Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасгийг 33 сая төгрөгийн өртөг бүхий автомашинаар хангасан ба Бат-Өлзий, Хужирт сум дахь цагдаагийн тасагт албан хэрэгцээнд зориулан автомашин авч өгөхөөр сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Мөн энэ онд Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасаг, Хужирт сум дахь Цагдаагийн тасгийг албаны шинэ барилгатай болгохоор улсын төсөвт хөрөнгийг суулгажээ. 

Связанные новости