ӨВӨРХАНГАЙ: Эколон системийг Монголд нэвтрүүлж, Арвайхээрт туршина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-16 10:09:08

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх гэж буй Япон Улсын "Эколон систем"-ийг Арвайхээр суманд туршина.


Энэ нь тус улсад хэрэгждэг байгаль орчны хамгаалалт, ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн бодлого, технологийн уялдаа холбоо бүхий цогц системийн ойлголт юм.


Үүнээс цэвэрлэх байгууламжийн болон бохирын лагийг соруулахгүй, нэмэлт бодис хэрэглэхгүйгээр хөрсөнд шингээн цэвэрлэх технологийг Арвайхээр суманд нэвтрүүлэхээр төслийн багтай санал солилцож байна.


"Тус сумын 10 дугаар багийн нэг өрхөд туршилт хийж үзээд үр дүнтэй байвал цэвэр, бохир шугаманд холбогдох боломжгүй, чулуурхаг хөрстэй газар амьдарч байгаа айл өрхүүдэд хэрэгжүүлнэ" хэмээн тус сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ.


"Эколон систем"-ийг ашигласнаар хөрсний бохирдохгүй, ус ашиглалт бага, урсгал зардал хэмнэх зэрэг ач холбогдолтой бөгөөд Япон Улсад үр дүнтэй хэрэгжүүлж байгаа аж.


Связанные новости