Т.Дэлгэрсайханыг аймгийн Засаг даргын орлогчоор томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-06 16:30:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга Т.Дэлгэрсайханыг Засаг даргын орлогчоор томилж, өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээн авав.

Тэрбээр дунд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлсэн. Улмаар сургуулийн захирал, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын удирдах ажилтан, Хөгжил политехник коллежийн захирлаар тус тус ажилласан юм.

Үүнээс гадна аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Зэрэг сумаас хоёр дахь удаагаа сонгогджээ.

Ингээд аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогчоор томилсон аж. 

Өмнө нь аймгийн Засаг даргын орлогчоор Ч.Уранчимэг ажиллаж байв. Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, ТЗУХ-ийн дарга Б.Ганболд зэрэг албаны төлөөлөл Ч.Уранчимэг, Т.Дэлгэрсайхан нарын ажлыг хүлээлцүүлж, амжилт хүслээ.

 

Связанные новости