Зөөврийн хяналтын байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-07 10:29:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/668  дугаар захирамжаар холбогдох албаныхан зөөврийн хяналтын байртай боллоо.

Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газар тус бүр 9.8 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн хөдөлгөөнт хяналтын байртай болсон юм.

Хүн, мал амьтны гоц халварт өвчин, зарим төрлийн гамшгийн голомтод 24 цагийн хяналтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Энэхүү хөдөлгөөнт хяналтын байрыг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын алба хаах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хүлээлгэн өгчээ.

Связанные новости