АНУ, Энэтхэг хоёр зэрлэг амьтдыг хамгаалах тухай Санамж бичиг байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /Sputnik/. АНУ болон Энэтхэг улс зэрлэг ан амьтдын хамгаалах, тэдгээрийг хууль бусаар худалдаалахтай тэмцэх тухай санамж бичиг байгууллаа гэж АНУ-ын Төрийн Департамент мэдэгдэв.
Энэ санамж бичиг нь зэрлэг ан амьтдыг хууль бусаар худалдаалах асуудалтай тэмцэх хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэх, Энэтхэгт авч буй зэрлэг ан амьтдыг хамгаалах арга хэмжээг дэмжлэг явдал юм гэж мэдэгдэлд дурджээ.
Үүнээс гадна энэ санамж бичигт гарын үсэг зурснаар Энэтхэгийн зэрлэг ан амьтдыг хамгаалах, менежментийн чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа нэн ховор төрөл зүйлийг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг чангатгах, зэрлэг ан амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний хууль бус наймаатай тэмцэх боломж бий болж байгаа юм.
Энэ санамж бичгийн дагуу хоёр улсын Засгийн газрууд бүс нутаг, дэлхийн хэмжээнд зэрлэг ан амьтдын хууль бус худалдаатай тэмцэхэд хамтран ажиллах ажээ.
Мөн устаж үгүй болоход хүрээд байгаа, нэн ховордсон ан амьтдын тоо толгойг өсгөхөд хоёр улс хамтран ажиллана гэж мэдэгдэлд онцолсон байна.
Д.Нямтулга