Иргэдийг албан байгууллагуудад QR код уншуулж нэвтрүүлэхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-08 14:29:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" А/01 тоот албан даалгавар гаргалаа.

Тус албан даалгаварт бүх шатны аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбай, зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд иргэдийн байршлыг тогтоох зорилгоор QR код үүсгэж, нэвтрэх хэсэгт байршуулах ажлыг эрчимжүүлэхийг даалгажээ.

Тэрээр иргэдийг дээр дурдсан байгууллагуудад нэвтрүүлэхдээ QR кодыг и-баримт аппликэйшнээр уншуулж хэвшүүлэхийг үүрэг болгосон байна.   

Связанные новости