Михаил Мамиашвили тав дахь удаагаа улиран сонгогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-08 13:20:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын бөхийн холбооны тайлангийн хурал 12 дугаар сарын 12-нд болж тус холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна.


ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили тав дахь удаагаа улиран сонгогдов. Сонгомол бөхийн Сөүлийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, 57 настай Мамиашвили 1998 оноос ОХУ-ын чөлөөт бөхийн бөхийн холбоог анх удирдсанаас хойш 2002, 2008, 2013, 2016 онд дөрвөн удаа улиран сонгогдсон юм байна.

Связанные новости