Бусад аймаг руу зөвшөөрөлгүй зорчсон 70 иргэнийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-08 19:33:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Өмнөговь аймгийн Цагаанхадны хилийн боомт болон Дархан-Уул аймаг руу зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэсэн жолооч нарыг тухайн аймгийн Онцгой комисс, Авто тээврийн төвтэй хамтран илрүүлж байна.

Өмнөговь аймаг руу 13 тээврийн хэрэгслээр 41 иргэн, Дархан-Уул аймаг руу 12 тээврийн хэрэгслээр 29 иргэн коронавирусний шинжилгээ өгөлгүй явсан болох нь тогтоогдож, хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж, улсын орлого болгох саналыг аймгийн Шүүхэд хүргүүлж байгаа аж.

Тиймээс хулгайн замаар зөвшөөрөлгүйгээр хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Связанные новости