Аймгийн хэмжээнд 90 цэг байршлын 12390м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-09 17:01:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 285 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ажиглалтын дөрөв, тусгаарлах нэг байранд 53 иргэн хяналтад байна. Алтанбулаг хилийн боомтоор орох чиглэлд Беларусь, Польш, Турк, ОХУ гэсэн дөрвөн орны 32 жолооч, 31 ачааны автомашин, гарах чиглэлд дөрвөн орны 32 жолооч, 31 ачааны автомашиныг тус тус шалган нэвтрүүлжээ. Мөн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 12 галт тэргийг шалган нэвтрүүлсэн байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд 90 цэг байршилд 12390м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ. Ариутгалын ажил тогтмол үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 155 тээврийн хэрэгслээр 245 иргэн, орох чиглэлд 85 тээврийн хэрэгсэлтэй 172 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.

Аймгийн хэмжээнд хүнсний, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татан авах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд баримтлан зохион байгуулалттайгаар явуулж байна. 

Связанные новости