Баян-Овоо сум “Ахмадын сан” байгуулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-09 21:17:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Баян-Овоо сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Соёлын төв нийт ажилчдынхаа цалингийн орлогын нэг хувиар ахмадын санг тооцож байгуулахаар болжээ.

Тус шийдвэрийг оны өмнө болсон сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар батлуулж, 2021 оноос хэрэгжүүлэн ажиллахаар болсон байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгэнд Хэрлэн сумын “Ахмадаа хүндэтгэе” цэнгүүний үеэр аймгийн Засаг дарга УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Дэлгэрхаан суман дахь ХХҮГ-ын ахмадын сувиллыг өргөтгөж, 40 хүн хүлээж авах чадалтай амралтын газартай болгохоор болсон. Мөн аймгийн Ахмадын холбооны саналыг хүлээн авч 45 хүний автобусыг 2021 онд шийдвэрлэх болсныг мэдээлсэн.Үүнчлэн цаашдаа ахмадын хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч, Ахмадын санг аймаг, сумандаа байгуулж, ахмадуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж байсан.

Тэгвэл Баян-Овоогийнхон энэхүү ажлыг үргэлжлүүлэн ахмадууддаа зориулж ахмадын санг байгуулан ажиллаж буйг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат сайшаалаа.

 

Связанные новости