Сүхбаатар сумаас гарах буюу сум хооронд зорчих хөдөлгөөн өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-12 18:43:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрөөс буюу 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас гарах буюу сум хооронд зорчих эрх нээлттэй боллоо. Харин зорчих хөдөлгөөнд орж буй иргэд өмнө нь сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авч байсан бол одоо харьяа багийн Засаг даргаас авч байхаар боллоо.

Сүхбаатар сумаас гарах буюу сум хооронд зорчин явагсад хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг ажлын цагаар буюу оройн 17.00 цагаас өмнө авах шаардлагатай аж. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд зөвшөөрлийг 18.00 цагаас хойш авах боломжтой гэнэ. Энд хот хооронд гарах зөвшөөрөл ч хамаарагдах аж. Энэхүү үйлчилгээг авах иргэд дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай юм байна. Үүнд:

-Хот хооронд зорчих бол PCR шинжилгээний хариуны бичиг (сум хооронд бол PCR шинжилгээ өгөх шаардлагагүй)

-Автомашины гэрчилгээний хуулбар

-Жолооны үнэмлэхний хуулбар

-Зорчигчтой бол хамт зорчих иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг материалыг бүрдүүлсэн байх ажээ. Мөн өнөөдрөөс эхлэн Сүхбаатар суманд нэг цонхны үйлчилгээ 10:00-17:00 цагийн хооронд хэвийн ажиллаж эхэллээ. 

Связанные новости