Төрийн байгууллагуудтай цахим хурал хийж, сургалт зохион байгуулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-12 18:11:51

Төв/ МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс 130 байгууллагын 360 гаруй албан хаагчдыг хамруулсан цахим хурал, сургалтыг өнөөдөр  зохион байгууллаа.

Тус салбар зөвлөлөөс 2021 онд "Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэх" уриа дэвшүүлж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг байгууллагын төлөвлөлттэй уялдуулах, хэрэгжилтийг хангуулах талаар зааварчилгаа өгсөн юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 07 дугаар "Өндөр насны тэтгэвэртэй холбоотой зарим асуудлын тухай" зөвлөмжийг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголт чиглэл өгчээ.

Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” болон Төрийн байгууллага, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах журам, аргачлал, загварын танилцуулга сургалтыг хийв.

Мөн энэ үеэр аймаг, сум, байгууллагын түвшинд 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж байгаа аж. 

Связанные новости