ТӨВ: Хүүхдүүд хүслийн самбар хийж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-07 08:21:51

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Хүүхэд эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд “Хүслийн самбар” хийх өдөрлөгийг долоо хоног бүрийн Лхагва гарагийн 15.00 цагаас зохион байгуулж байна. Өсвөр насныханд нээлттэй байдаг энэхүү өдөрлөг 20 гаруй хүүхдийг хамруулан хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм. 


Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын сэтгэлзүйч Д.Уянга: "Хүслийн самбар хийснээр тухайн хүүхэд өөрийн зорилго мөрөөдлөө тодорхойлж, дотоод ертөнцөө илүү гүнзгий ойлгож өөрийгөө танин мэдэхэд тусалдаг. Сөрөг сэтгэл хөдлөл, гутрал айдас буурч, ирээдүйг сайнаар төсөөлж, итгэл найдвар, урам зориг төрж, өөдрөг болдог" гэв. Мөн хүслийг зорилго болгон төлөвлөж, хариуцлагатай болж бодит зорилгоо тодорхойлох, өөртөө итгэх итгэлийг дэмжиж, сэтгэлээ илэрхийлэх, хуваалцах боломж бүрддэг. Харин бүтээлч сэтгэлгээг хөгжүүлснээр дүрслэх ур чадвар, уран сэтгэмж хөгжиж, төвлөрөл тэвчээр нэмэгдэн, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодог гэж өдөрлөгийн үеэр онцолж байлаа.  




Связанные новости