АНУ-д Их Британид илэрсэн хувилбараар халдварласан 70 гаруй тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-12 16:14:57

ВАШИНГТОН. /CNN/. Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбараар халдварласан 72 тохиолдол 10 муж улсад бүртгэгдлээ гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв даваа гарагт мэдээллээ.


Шинэ хувилбараар халдварласан тохиолдлуудын 32 нь Калифорнид, 22 нь Флоридад, тав нь Миннесотад, дөрөв нь Нью-Йоркт, гурав нь Колорадод, хоёр нь Коннектикутэд илэрсэн бөгөөд Техас, Пенсильвани, Индиана, Жоржиад тус тус нэг тохиолдол бүртгэгджээ.


Шинэ хувилбар илүү хурдан халдварладаг боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Одоогоор уг хувилбараар халдварласан тохиолдол дэлхийн 40 гаруй оронд бүртгэгдсэн байна.


Мэргэжилтнүүдийн хувьд АНУ-д шинэ хувилбараар халдварласан илүү олон тохиолдол бүртгэгдсэн байж болзошгүй гэж үзэж, хувьссан вирусийг илрүүлэх шинжилгээг сайн хийхгүй байна хэмээн шүүмжилж байгаа ажээ. Харин Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэ сарын дунд гэхэд шинжилж буй сорьцын тоог хоёр дахин нэмэгдүүлж, долоо хоногт 6500-д хүргэнэ гэдгээ энэ сарын эхээр мэдэгджээ.  

Связанные новости