Орчуулагч Н.Саматын "Орос хэлний өөрөө сурах бичиг" ном олны хүртээл боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-13 11:12:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орчуулагч Н.Саматын "Орос хэлний өөрөө сурах бичиг" ном казах хэлээр хэвлэгдэн гарч олны хүртээл боллоо.

Зохиогч тус номоо орос хэлийг бие даан суралцагчид болон элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сурагчдад зориулсан байна.

Орос хэлний өөрөө сурах бичигт орос хэлний авиа зүй, өгүүлбэр зүй, найруулга зүй, хэлзүйн талаар энгийн дэлгэрэнгүй тайлбарлажээ. Мөн холбогдох дүрмүүд, онолын мэдлэгээ бататгах, харилцан яриа өрнүүлэх, санал солилцох даалгаврууд болон 2000 гаруй үгийн сантай казах-орос, орос-казах толь бичгийг багтаасан байна.   

Мэргэжлийн хүмүүс тус номыг гадаад хэлийг бие даан суралцагчид болон хүүхэд, залуучуудын мэдлэгийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болсон хэмээн дүгнэжээ. 

Связанные новости