Швейцар “Moderna”-гийн вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-13 10:53:15

БЕРН. /Swissinfo/. Швейцарын Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газар /Swissmedic/ АНУ-ын “Moderna” компанид гарган авсан коронавирусний вакциныг ашиглахыг зөвшөөрчээ.


Швейцар уг вакцинаас 7.5 сая тунг урьдчилан захиалсан бөгөөд эхний 200 мянган тун өнөөдөр ирэх төлөвтэй байна. “Moderna”-гийн вакцин аюулгүй байдал, үр дүн, чанарын хатуу шаардлагуудыг хангасан гэж “Swissmedic” мягмар гарагт мэдээлсэн байна.


Швейцарын эрх баригчид өнгөрсөн 12 дугаар сарын 20-нд “Pfizer/BionTech”-ийн вакцинд зөвшөөрөл олгож, зул сарын баярын өмнө вакцинжуулалтаа эхлүүлжээ. Тус улс ийнхүү хоёр дахь вакцинаа бүртгэсэн бөгөөд эдгээр вакцины аль аль нь хоёр тунг нэг сар орчмын зайтай хийлгэх шаардлагатай юм.


8.6 сая хүн амтай Швейцар 15.8 сая тун вакциныг урьдчилан захиалжээ. Тодруулбал, “Pfizer/BioNTech”-ээс 3 сая, “Moderna”-гаас 7.5 сая, “Oxford/AstraZeneca”-гаас 5.3 сая тун вакцин авахаар тохиролцсон байна. 

Связанные новости