Бизнесийн зарим үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-01-13 16:30:28

Дорноговь /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам захирамж гаргаж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн  хугацааг сунгах тухай захирамжийг энэ оны нэгдүгээр сарын 11-нд гаргалаа.

Захирамжийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн  хугацааг энэ оны гуравдугаар сарын 31-ний 24.00 цаг хүртэл сунгасан байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан хүнсний дэлгүүр, супер маркетууд, сул агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилдэг аж ахуй нэгжүүд, бүх төрлийн  нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ / ресторан, зоогийн газар, кафе/-ний газрууд, бариа заслын үйлчилгээг халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр өглөөний 09.00- үдшийн 22.00 цаг хүртэл ажиллуулахыг зөвшөөрчээ.

Связанные новости