Теле хичээлд хамрагдаагүй сурагчдад хичээлийн багц хүргэж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-14 19:08:28

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуульд 1524 хүүхэд суралцдагаас теле хичээлд хамрагдах боломжгүй сурагчдын судалгааг анги, бүлэг бүрээр гурван удаа авахад 9,7 хувь буюу 1-12-р ангийн 25 бүлгийн 148 сурагч теле хичээл үзэх боломжгүй байжээ.  

Учир нь оторт явсан, холбоо барих утасгүй, алслагдсан газар амьдарч байгаа, телевизгүй, цахилгаангүй зэрэг шалтгаанууд байсан байна. Тийм учраас 1-р улирлын агуулгыг багтаасан, хүүхдүүд бие даан гүйцэтгэх боломжтой дасгал даалгавар, гүйцэтгэх аргачлал, зөвлөмжийг хэвлэмэл хэлбэрээр боловсруулж, хүүхэд бүрт багц байдлаар хүргэхээр бэлтгэжээ. Мөн теле хичээл үзэхэд зориулан аймгийн Мобиком салбартай хамтран 200 сурагчид үнэгүй 9gb дата бүхий сим картыг хүргүүлж байгаа аж. Сурагчдын оршин суух 15 сумын онцгой комисстой холбогдон багц материалыг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Связанные новости