СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг маргааш гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-06 11:00:26

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо маргааш гардуулна.

Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа Төрийн ордны "Их танхим"-д болох юм. Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу тус хороо ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлсэн иргэдийг бүртгэж дууссан байна.

Бүртгэгдсэн нэр дэвшигчид иргэний үнэмлэхтэйгээ ирэх гэнэ.

Б.Туул

Связанные новости