Нутаг орныхоо хөгжил дэвшилд харилцан уялдаж ажиллахын чухлыг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-19 14:40:23
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат энэ сарын 18-нд аймгийн хэвлэл мэдээллийн салбарынхныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тэрээр аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулж, мэдээлэл сурталчилгааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөв. Мөн аймгийн хэвлэл мэдээллийн орон нутгийн удирдлагуудад хандсан хүсэлтээ уламжилж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар харилцан ярилцсан юм.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Орон нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэцүү цагт гал алдчихалгүй, хэвлэн нийтлэх, мэдээлэх үүргээ нэр төртэй биелүүлж яваад баяр хүргээд, "Орон нутгийн удирдлагуудын аливаа шийдвэр, үйл ажиллагаа бүрт сайныг нь онцолж, саарынх нь хажуугаар дуугүй өнгөрөлгүй хөндлөнгийн хяналтаар ажиллаж, нутаг орныхоо хөгжил дэвшилд харилцан уялдаж ажиллах нь чухал" байгааг хэлж байлаа.

Тус уулзалтад орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баянхонгор”, “Номгон”, “Хөгжлийн ертөнц” телевиз, “Өнөөгийн Баянхонгор”, “Баянхонгор таймс” сонин, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНТ, ТВ9 телевизийн орон нутаг дахь сурвалжлагч, аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд зэрэг хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй төлөөлөл оролцов. Мөн үеэр нэр бүхий хүмүүст аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналыг олгож, улам илүү амжилт гаргахыг хүслээ.

 

Связанные новости