Увсын сурагчид Зүүн хойд Азийн орнуудын гар зургийн уралдаанд амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-01-26 16:52:40

Увс /МОНЦАМЭ/. Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны гишүүн орнуудын сурагч хүүхдүүдийн дунд зохион байгуулсан 8 дахь удаагийн гар зургийн уралдаанд Увс аймгийн сурагчид амжилттай оролцсон байна.

Тодруулбал, Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Бүжмаа “Монгол өв соёл” бүтээлээрээ 3-р байр эзэлсэн бол Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 12-р ангийн сурагч, Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн зургийн дугуйлангийн суралцагч Х.Саруул амжилттай оролцсон өргөмжлөл гардан авлаа. Тэдний шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ өнөөдөр гардуулан өгч, сурлага хөдөлмөрийн их амжилтыг хүссэн юм.

Тус уралдаанд БНХАУ-аас 105, Японоос 22, БНСУ-аас 18, Монгол Улсаас 46, ОХУ-аас 132, нийтдээ 323 хүүхэд өөрсдийн шилдэг бүтээлээрээ оролцжээ.

 

Связанные новости