ХӨСҮТ-ийн захирлаар Д.Наранзулыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-01-28 15:28:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ерөнхий захирлаар Д.Наранзулыг томилжээ.


Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг нярайн хамтаар ХӨСҮТ рүү тусгаарлахдаа хүнлэг бус хандлага гаргасан үйлдэлд Эрүүл мэндийн сайд, тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож /2021.01.21/ чөлөөлсөн юм. Өмнө нь тус төвийн дэд захирлаар ажиллаж байсан Д.Наранзул өчигдөр ажлаа хүлээн авсан байна.


Тэрбээр ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилогдохоос өмнө Сүрьеэгийн тандалт судалгааны албаны судлаачаар ажиллаж байсан юм.

Связанные новости