Коронавируст халдварын 18 тохиолдол нэмж бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 28-нд хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 885 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын
хавьтлууд байна. Тухайлбал, “Х апартмент”, Микс пицца, Наркологийн эмнэлэг, БГД-ийн 12 дугаар хорооны 19
дүгээр байрны батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн давтан
шинжилгээнээс халдвар илэрчээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1710 болжээ. Үүнээс 1 303 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 59 хүн эдгэрчээ.
Эмчлүүлж байгаа 394 хүний, 2 нь хүнд, 50 нь хүндэвтэр, 343 нь хөнгөн оноштой байгаа аж.