Казахстаны Эрүүл мэндийн дэд сайд "Спутник V" вакциныг хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-01 14:45:59

НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстаны эрх баригчид ОХУ-ын "Спутник V" коронавирусний вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэллээ. Вакцинжуулалт хамгийн түрүүнд улсын ариун цэврийн ерөнхий эмч Ерлан Киясов, Эрүүл мэндийн дэд сайд Ажар Гиният нар хамрагджээ. 


ОХУ-д үйлдвэрлэсэн “Sputnik V” вакцинаар коронавирусний халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг Казахстанд үе шаттайгаар явуулах бөгөөд тус улсын Карагандагийн эмийн цогцолборт үйлдвэрлэсэн “Sputnik V” вакциныг хоёрдугаар сарын 15-наас хэрэглэхээр төлөвлөсөн байна. Харин эмнэлзүйн туршилтын гурав дахь шатандаа байгаа Казахстаны эрдэмтдийн гарган авсан “QazCoвvid-In” вакциныг энэ оны хоёрдугаар улирлаас хэрэглэхээр төлөвлөжээ.


Казахстанд цар тахал дэгдсэнээс хойш 187 970 хүн коронавирусний халдвар авч, 168 768 хүн эдгэрсэн бол 2556 өвчтөн нас барсан байна.  

Связанные новости