Архангай аймаг нийслэлээс иргэдээ татан авахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал мэдээлэл хийлээ.
-Улсын онцгой комисс хуралдаж, Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдийг буцаах шийдвэр гаргалаа. Иймээс Архангай аймгийн онцгой комисс дахин төлөвлөж, иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна.
-Иргэдийн хүсэлт бүртгэлийн мэдээллийг цаг тухай бүрт олон нийтэд мэдээлж ажиллана.
-Иргэд нийслэл хотод шинжилгээ хийлгэн тухайн үедээ эрүүл гэж гарсан боловч Ховд аймагт болсон үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга байна‼️
-Иймд Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг ар гэрийнхэн тусгаарлах байраа сайтар бэлдэн хүлээн авч 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг хариуцлагатайгаар баримтлан, нутгийн нийт иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллана уу‼️
-Гэртээ тусгаарлагдах боломжгүй бол таныг тусгаарлах байранд хүлээн авах боломжтой.
-Та бидний хамтын хариуцлага эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх болно.
-Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь цар тахлын аюулыг даван гарах хамгийн том гарц юм.
-Хэн нэгэн хариуцлагагүй иргэний буруу үйлдлээс болж Архангай аймгийн иргэдийн ажил, амьдрал, бизнес хэвийн явагдах боломжгүй болохыг хатуу анхаарна уу‼️
ИРГЭН ТАНЫ ХАРИУЦЛАГА ХАМГИЙН ЧУХАЛ