“Монгол урлагийн гайхамшиг”-ийг харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-08 10:25:20

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид жуулчдад зориулсан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо энэ сарын 15-наас эхлэн өдөр бүр тус чуулгын тайзнаа толилуулна.

Тус чуулгынхан энэхүү тоглолтоо Монгол үндэсний урлагаа уламжлан өвлүүлж, сурталчлан таниулж, дэлгэрүүлэн хөгжүүлэх их үйлсэд бодит хувь нэмрээ оруулах зорилгоор дотоодын болон олон улсын жуулчдад зориулан тоглосоор ирсэн.

Тоглолтод үндэсний урлагийн бүхий л төрөл болон дэлхийн сонгодог бүтээлүүдийн сор болсон дээжээс түүвэрлэн хүргэх юм.

Төрийн их найрал хөгжим, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийн бүжигчид болон ардын болон уртын дуучид, хөөмэйчид зэрэг нийт 150 гаруй уран бүтээлч оролцох эл тоглолт ирэх есдүгээр сарыг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Связанные новости