АНУ-д “COVID-19”-ийн 35 сая тун вакциныг тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-д өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн 35.2 сая тун вакциныг тариад байна
гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв пүрэв гарагт
мэдээллээ.
Өвчинд хяналт тавих,
урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ даяар 35 203 710 тун вакциныг
тарьсан нь одоогоор улсын хэмжээнд түгээгээд байгаа 57 489 675 тун вакцины 61 орчим хувьтай
тэнцэх ажээ.
Тодруулбал,
АНУ-ын хүн амын 8.5 орчим хувь буюу 28 сая хүн коронавирусний вакцины эхний
тунг хийлгэсэн бол хоёр хувь буюу долоон сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан
байна.
Жонс Хопкинсийн
нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д “COVID-19” халдварын 26.6 сая тохиолдол бүртгэгдэж, 455
мянга гаруй хүн нас баржээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar