Нийслэлээс ирсэн иргэн бүрээс давтан шинжилгээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-06 12:42:21

Архангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажил эхэлж, энэ сарын 5-ны орой Эрдэнэбулган суманд PCR шинжилгээний хариу гарсан 35 иргэн нэг автобусаар ирлээ.

Ирсэн нийт зорчигчоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарч, гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Мөн хувийн автомашинаар ирсэн иргэдийн бүртгэлийг хийж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Цаашид 2 дугаар сарын 10-ныг хүртэл PCR шинжилгээний хариу гарсан иргэдээ татан авах юм.
Иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.

Связанные новости